Saturday, April 25, 2009

Ердөө л зургаанхан долоо хоног, дуусашгүй урт зургаан долоо хоног

Үертэй голын хоёр эргээс биесээ харан тэмүүлэн гол даган алхах шиг бид хоёр биесээ хүсэн уулзах учрах тэр л мөчийг хэзээ ирэхийг нь мэдэлгүй амьдалын шуургыг уруудаж нэг сөрж нэг алхасаар одоо энд хүрлээ.
Одоо бодоход энэ л мөчийг хүлээж өдий хүрсэн юм шиг.

Чи минь намайг дөрвөн жил харуулдсан байхдаа, чинийхээ хайрыг ямар хүчирхэг тэвчээртэй болохыг хожуу ч гэсэн одоо л ухаарч байна. Одоо л чамайгаа алдахгүй юм шүү, энэ бидний үүрдийн амьдралын эхлэл байх болно.

Чамдаан би яарч байна, чамтайгаа уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна, чамайгаа дахин орхиж явахгүй ээ, холоос санан тэмүүлэхийн зовлон жаргалыг одоо л мэдэрч байна яг л үертэй голын хоёр эргээр биесээ харан тэмүүлэн гол даган алхах шиг энэ л тэмүүлэл хэдий их байх тусам бидний учрах мөч төдий нандин эрхэм юм. Тэр үеийн сэтгэлийн жаргалыг үнэхээр төсөөлөх тусам чамдаан яарсаар, одоо ердөө зургаахан долоо хоног . . .


No comments:

Post a Comment