Tuesday, April 28, 2009

Өнө Мөнх Орон



. . . Та үүрд мөнх
Цэв цэнхэр нутаг минь . . .

Өндөрхаан

5, 6р ангид байхад уран зохиолын хичээлийн гэрийн даалгавар нь нутгийн тухай зохион бичлэг хийх эсвэл шүлэг зохиох байсан юм. Зохион бичлэг хийх нь их юм бичих гээд байсан учир анхныхаа шүлгийг бичиж байсан маань энэ.
Гэхдээ энэ шүлэг надаа хүч өгдөг юм тэгээд биччихлээ.

Хаанаас нь ч харсан
Дүнхийсэн том уул
Хэзээ ч бодсон
Дүрлийсэн том уул
Хаана ч явсан
Намайг харуулдана
Хэзээ ч бүдэрсэн
Намайг л түшнэ
Энэ бол Миний Өндөрхаан
Бидний Өндөрхаан уул минь билээ

. . . Хүнйи нутагт эрдэм сурахаар
Хүрээд ирэхдээ би чинь
Хорвоод ганцхан нутаг усаа орхиод гарсан даа
Холбоо нуурын тунгалаг мэлмийд цантаад үлдсэн нутагтаа
Хуртай зуны эхэн сардаа очоод золгоно доо . . .

Бид Илүү


Тиймээ бид илүү

Басаад нэмэргүй шүү

Saturday, April 25, 2009

Хүн хүндээ хайртай байдгиймаа . . .

Ердөө л зургаанхан долоо хоног, дуусашгүй урт зургаан долоо хоног

Үертэй голын хоёр эргээс биесээ харан тэмүүлэн гол даган алхах шиг бид хоёр биесээ хүсэн уулзах учрах тэр л мөчийг хэзээ ирэхийг нь мэдэлгүй амьдалын шуургыг уруудаж нэг сөрж нэг алхасаар одоо энд хүрлээ.
Одоо бодоход энэ л мөчийг хүлээж өдий хүрсэн юм шиг.

Чи минь намайг дөрвөн жил харуулдсан байхдаа, чинийхээ хайрыг ямар хүчирхэг тэвчээртэй болохыг хожуу ч гэсэн одоо л ухаарч байна. Одоо л чамайгаа алдахгүй юм шүү, энэ бидний үүрдийн амьдралын эхлэл байх болно.

Чамдаан би яарч байна, чамтайгаа уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна, чамайгаа дахин орхиж явахгүй ээ, холоос санан тэмүүлэхийн зовлон жаргалыг одоо л мэдэрч байна яг л үертэй голын хоёр эргээр биесээ харан тэмүүлэн гол даган алхах шиг энэ л тэмүүлэл хэдий их байх тусам бидний учрах мөч төдий нандин эрхэм юм. Тэр үеийн сэтгэлийн жаргалыг үнэхээр төсөөлөх тусам чамдаан яарсаар, одоо ердөө зургаахан долоо хоног . . .


Чамаараа би зөндөө гоёсон

Б.Лхагвасүрэн :Чамаараа би зөндөө гоёсон

Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон

Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн эмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж

Чамаараа би гоёно....


Thursday, April 16, 2009

Эргэлзээ ...

Хань минь
Хамаагүй нисээд цуцсан шувуу минь
Хаа эртийн үлгэр мэт
Халуун бага насандаа
Жаргая л гэж чамайг дагасан
Жаахан охин явахдаа
Харанхуйн цаана гэрэлтэх
Бурхдын оронд
Яаж хүрнэ дээ чи минь гэж
Хаа холын гунигт өдөр
Харуусан бодохын чинээ саналгүй
Инээлдэн уулзаж дээ хоёулаа… (www.mglclub.com) - оос


Энэ л шүлгийг уншихаар эхнэр авааргүй ч юм шиг эцэс сүүд нь чамайг зовлонгийн мананд орхиод өөрөө явчих юм шиг санагдана, гэтэл миний амиа бодсон хувийн хүсэл маань чамайгаа эхнэрээ болгочихоод энэ насны амьдралдаа өөрийг чамаараа чимэн алхмаар, амьдралынхаа утга учрыг чамаараа бүрдүүлэн чинхийхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө зүтгэмээр ч юм шиг ... Яамаар ч юм бэ дээ?

Амьдрал ... эхнэр ... үр хүүхэд ... амьдралын утга учир...
За за хичээлээ хийе дээ